Төрсөн ээж нь насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлүүлж, төлбөрийг нь дансаараа авдаг байсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Фэйсбүүк зарын группуудэд хуурамч хаягаар зар байрлуулан мөнгө авч бусадтай бэлгийн харьцаанд ордог гэх мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгалтын ажил явуулжээ.
Тус шалгалтаар төрсөн эх нь насанд хүрээгүй охиныхоо биеийг нь үнэлүүлж, төлбөрийг нь дансаараа авдаг болох нь тогтоогдсон байна.
Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэх тайлбарыг өглөө.
Одоогийн байдлаар хохирогч охиныг хамгаалалтад авсан гэх мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ymar buzar burtag bolood bnaa yu sonschwoo iim ch ym bh gej ter eej ni monvv aimshigtai
Монгол үнэхээр там болчихсон цөмийн бөмбөг хийж бүгдийг нь устгах хэрэгтэ.