СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-02

Дорнод аймагт тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Дорнод аймгийн Баянтүмэн сумын буяны хонхор орчимд тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг хайж, устгаж байна.

Дорнод аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу жил бүр Дорнод аймгийн төв Хэрлэн, Баянтүмэн сумдад ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин болон хээрийн сургуулилт хийж байсан талбайд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулдаг. 

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хөл хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай шинэ хогийн цэг байгуулахаар төлөвлөсөн Баянтүмэн сумын буяны хонхор орчимд тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг хайж, устгаж байна. Түүнчлэн Хэрлэн сум, Баянтүмэн сумдад ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан бусад талбайд ч эрэн хайх ажлыг хийхээр төлөвлөжээ. 

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги, нэгтгэлүүд суурьшин байрлаж байсан. Тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийж байсан 4 том талбайд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Иймд байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс олсон тохиолдолд гар хүрэлгүйгээр яаралтай Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.