СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-02

МХЕГ-ыг татан буулгаснаар "давхар дээл"-тэй 300 байцаагчийн орон тоог хэмнэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гаргасан. Уг шийдвэр хэрэгжсэнээр мэргэжлийн хяналтын байцаагчдын эрх мэдлийн давхардлыг арилгах боломж бүрдсэн байна.

Учир нь, өмнө нь мэргэжлийн хяналтын байцаагчдын хэрэгжүүлдэг байсан 26 төрлийн хяналтын чиг үүргийн 50 гаруй хувийг БОАЖЯ, ЗТХЯ, ТЕГ, ХХЕГ, ЭХЗХ, ХХЗХ, МЭЕГ, ЭЭХХЗГ, УБТЗ нийгэмлэг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг 13 яам, байгууллага давхардуулан хянаж шалгадаг байсан. Үүн дээр хянан шалгах эрх үүрэг бүхий татвар, гааль, оюуны өмч, Гадаадын иргэн харьяатын газар, ШӨТХГ зэрэг төрийн байгууллага ч давхар хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллагын хяналт шалгалт нэмэгдэнэ гэхээр төрийн хяналт хоёр, гурван давхар дээлтэй байсан гэж хэлж болно.

Иймд ирэх оны буюу 2023 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгээс урьтан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын татаж буулгаж, салбарын яамдад нь хяналтын бүтцийг нэгтгэн, онцгой болон тусгай чиг үүргийнхнээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний үр дүнд 300 гаруй байцаагчийн орон тоог хэмнэх боломж бүрдсэний дээр хяналт шалгалтын давхардал арилж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч байцаагчид “дан дээлтэй” болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.