СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-02

ГХЯ-ны дэд сайд Б.Мөнхжинг яагаад чөлөөлөв?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ГХЯ-ны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж, түүний оронд нь Элчин сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Гомбосүрэнгийн хүү Г.Амартүвшинг томилжээ.

Гомбосүрэнгийн Амартүвшин дэд сайд болсон гэхээсээ Б.Мөнхжинг яагаад дэд сайдаас чөлөөлөв гэдэг нь анхаарал татаж байна. 

ГХЯ-ны ТНБД-ын туслах, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга байсан тэрээр сайд Б.Батцэцэгтэйгээ нэг баг болж ажиллаж чадаагүй гэдэг нь чөлөөлөх гол үндэслэл болжээ. Дэд сайд ч кабинетийн зарчмаар ажиллах ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг. Гэтэл, Гадаад харилцааны сайдын албан тушаалыг мөрөөдөж, газар хэлтсийн эмэгтэй дарга нарын сайдад бичсэн гомдлыг хэвлэлээр цацсан гэдэг хардлагад хамгийн түрүүнд өртөж байсан хүн бол Б.Мөнхжин юм. 

Хэргийг нэхэн сануулбал, Элчин сайд нарын томилгоог эсэргүүцэж ГХЯ-ны газар, хэлтсийн эмэгтэй таван захирал Б.Батцэцэг сайдад санал, шүүмжлэл өргөн барьсан байдаг. Гэтэл яамны хэмжээнд яригдаж байсан яриаг хэвлэлээр  олон нийтэд цацсан хэрэгт хамгийн түрүүнд хардагдсан хүн нь дэд сайд Б.Мөнхжин юм. Энэ мэт Б.Батцэцэг сайдыг ил, далд байдлаар түншээд байсан нь эцсийн эцэст түүнийг чөлөөлөх үндэслэл болсон болов уу гэж эх сурвалжууд мэдээллээ. 

Манайхан чөлөөлөгдөхдөө заавал барьцаа нэхдэг уламжлалтай. Дэд сайдын суудлыг Элчин сайдын суудлаар солихоор тохирсон эсэх нь цаг хугацааны явцад тодорхой болох биз ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ооо
1 жилийн өмнө
66.181.161.53

Оросын талыг баримтлагч учраас чөлөөлсөн байх магадлалтай.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.23

Шууд Зайлуул.аа...Юун Элчин....Дотоододоо Эвтэй зөв ажиллаж Чадаагүй ЭТГЭЭДийг....Төрөөс бүр мөсөн... ХУС аж цэвэрлэ...ЗӨВ...2

Чимээ
1 жилийн өмнө
202.9.46.182

Батцэцэг сайд маш сайн ажиллаж байгаа энэт засгын.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.