СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-02

ШШГЕГ-ын даргаар ​О.Амарсанааг томилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилжээ.

Оюунхүүгийн Амарсанаа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байсан юм. 

Төгссөн сургууль, дамжаа:

-1997-2001 онд Цагдаагийн Академид-  Эрх зүйч-Цагдаагийн ажилтан 
-2007 онд Төрийн Удирдлагын Академид Удирдахуйн  ухааны магистр  
-2008, 2010, 2018 онд  Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн Академид мэргэжил дээшлүүлсэн. 
-2020 онд ТУА-ны Төрийн Захиргааны ахлах түшмэлиийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
-2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч
-2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч 
-2006-2007 онд Эрүүгийн Цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст Төлөөлөгч 
-2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч  
-2011-2013 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дэд дарга
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн Дэд дарга 
-2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга 
-2014-2015 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга 
-2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга 
-2018 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн дарга 
-2018-2019 онд  Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 
-2019-2020 онд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга 
-2020-2021 онд Экологийн Цагдаагийн албаны дарга 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.122

Загджавын цолыг нь хурааж шоронд шаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.