Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн орон сууцны зээлийн шаардлага хангасан 26 сувилагч байрандаа оржээ.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан. Тэгвэл Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхлээд байна.
Энэ хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс 33 сувилагчид тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн байрны урьдчилгаа өгөхөөр шийдвэрлэж, гэрчилгээг нь гардуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн шаардлага хангасан 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч, байрандаа оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.