Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын Хэрх сургууль, БНСУ-ын “Нам Сөүл “Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай Хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор оюутан элсүүлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байсан мөч саяхан.
Тэгвэл энэ ажлын дараагийн алхам биелэлээ олж өнөөдөр тус “Нам Сөүл“ ХААИСургуулийн зүгээс Улаанбаатар хот дахь Солонгос хэлний “Зөгий“ сургалтын төвийн багш нараар Солонгос хэлний сургалтыг орон нутагт явуулж эхэллээ.
Эхний ээлжинд гэрээг үндэслэн ерөнхий боловсролын Мандал сумын Хэрх сургуулийг түшиглэн сургалтыг эхлүүлээд байна. Сургалт эхний ээлжинд 45 хоногийн хугацаатайгаар сурагчийн, насанд хүрэгчдийн гэсэн 2 ангиллаар явагдах аж. Цаашид эхлэн суралцагчдаас шалтгаалан шат дараатайгаар үргэлжлэн явагдах юм.
Дээрх үйл ажиллагаанд Мандал сумын ИТХ-ын дарга. Н.Эрдэнэцэцэг болон Мандал сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Т.Мөрөн нар оролцож, нийт суралцагчдад сурлагын амжилт хүслээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.