СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-02

"Ногоон аялал жуулчлал, зөгийн аж ахуйг хөгжүүлэх зорилтот аймаг нь Сэлэнгэ"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Японы хөдөө аж ахуй, ойн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирлын туслах Акио Нишияма, Монголын хөдөөгийн амьжиргааг сайжруулах, зөгийн аж ахуйг хөгжүүлэх төслийн дэд менежер Майко Мори нарыг хүлээн авч уулзлаа.

Төслийн багийнхны зүгээс Ногоон аялал жуулчлал, зөгийн аж ахуйг хөгжүүлэх зорилтот аймаг нь Сэлэнгэ аймаг хэмээв. Иймээс төсөл хэрэгжүүлж, хамтарч ажиллахад Сэлэнгэ аймаг тун боломжтой юм байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Харин аймгийн Засаг даргын зүгээс мод тарих, төгөл байгуулах, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.