СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-02

🔴 Голомтолсон сүрьеэ гарсан цэргийн ангийн захирагчийг цалингийн 20 хувиар торгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.Ганбямбыг өчигдөр /2022.11.01/ томилсон.

Түүнийг томилох саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зөвшилцсөн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрүүл мэндийн үзлэгээр оруулаад эрүүл саруул хүүхдээ цэрэгт явуулчихаад шарил хүлээж авсан хэрэг олон гарлаа. Энэ ямар учиртай юм бэ? Ховд аймгийн цэргийн ангид сүрьеэ гарсан. Тэр ангийн захирагчид арга хэмжээ авсан уу. Үүнд тайлбар өгнө үү?” гэлээ.

Түүний асуултад Бригадын генерал С.Ганбямба “Зарим албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болоод хугацаат цэргийн албанд ирсэн иргэд амь нас, эрүүл мэндээр хохирох асуудал гарсан. Үүний хор хэмжээ, хохирлыг багасгахын тулд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ховд аймгийн цэргийн ангид сүрьеэгийн голомтот нөхцөл байдал үүссэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнийг авчирч, дараагийн албан хаагчид ирэхээс өмнө халдваргүйжүүлэх арга хэмжээг авсан. Мөн ангийн захирагчид сахилгын арга хэмжээ авсан” гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.