СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Прокурорт 703 гомдол, хүсэлт хянагдаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Прокурорын байгууллага 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 367 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 976 гомдол, хүсэлтийг хянан шалгав.

Үүнээс 273-ыг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 703 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 9 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 354 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 10 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 15 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа хэмээн Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.