Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах "King tower" хотхоны дээвэр дээр хүн сууж байна гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:09 минутад иржээ.
Энэ талаар НОБГ-аас тодруулахад "Онцгой байдлын аврах анги "King tower" хотхонд очиход тухайн хүүхэд байгаагүй, унаж бэртээгүй. Онгорхой байсан дээврийн хаалгыг хааж, аюулгүй болгосон бөгөөд тухайн хотхоны СӨХ-нд хүлээлгэж өгсөн" гэлээ.
Иймд эцэг эхчүүдийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, дээвэр рүү гардаг хаалт болон дээд давхрын цонхны битүүмжлэлийг сайтар шалгаж байхыг зөвлөе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.