Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар С.Баярцогт мэдээлэл хийж байна. Мөн тэрбээр шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өгөв.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт:
-Энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад 2016 онд үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан. Швейцарийн холбооны улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгасан юм билээ.
Энэ оны зургадугаар сарын 13-нд нийслэлийг Прокурорын газраас надад албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил нэг материал дээр Швейцарийн холбооны улсаас авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тус улс дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд ирүүлсэн. Хаагдсан хэргийн материал дээр энэ материалыг хүргүүлэхээр Нийслэлийн прокурорын тамгын газарт ийнхүү хүлээлгэн өгч байна.
Анх 2016 онд хэрэг үүсэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талдаа ашигтайгаар хийсэн. Энэ үедээ авлига, мөнгө авсан байж магадгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй гэсэн хэргүүдийг үе шаттайгаар тавьсан. 2018 оноос эхлэн тодорхой хугацаанд цагдан хорьж, анхан шатны шүүхээр орсон. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр орсон. Улсын дээд шүүх болон Дээд шүүхийн эрүүгийн нийт хурлаар орж, дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагаатгагддаг хуулийн тогтолцоо байгаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Нэмэлт мөрдөн байцаалтыг бүтэн жилийн турш хийж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Үүнтэй адил Швейцарьт 2016 онд энэ хэргийг үүсгэж, Монголын хоёр, гурван бизнесменүүдээс мэдүүлэг авч, надад үйлчилж байсан Швейцарийн холбооны улсын банк, Хонконг, "Рио Тинто" компанитай холбогдсон учраас Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж, мөрдөн шалгасан юм билээ. Энэ үйл явц зургаан жилийн хугацаанд үргэлжиллээ.
Монголын улс төрчдийн хувьд ингэж олон улсын хууль хяналатын байгууллагад шалгагдаж байсан улс төрч ховор гэж бодож байна. Манайхан өөрийн хууль хүчний байгууллагадаа итгэдэггүй. Ямар нэг байдлаар шийдвэрт нь нөлөөлсөн байх гэж харддаг. Харин хууль хүчний байгууллага нь өндөр түвшинд хүрсэн улс орнуудын хуулийн байгууллагаар шалгуулаад гэм буруугүй маань үнэн зөвөөр тогтоогдсонд туйлын баяртай байна. Манай улсын хувьд ч хүн засагладаггүй, хууль засаглаж энэхүү асуудлыг шийдвэрлэж би цагаатгагдлаа. Дөрвөн улсын хууль хүчний байгууллагын оролцоотойгоор гэм буруугүй гэдэг маань нотлогдсонд баяртай байна.
Энэ хугацаанд би 500 гаруй хоног шоронд суусан.
Өмнө нь улс төрд 30 гаруй жил зүтгэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудал, Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд төсөв, эдийн засгийн бодлогын асуудалд ихээр анхаардаг байсан.
Ийм үйл явдал болсны дараа "Монгол Улс 32 жилийн хугацаанд Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг тэр хэлбэрт оруулж чадаагүй. Хүн засаглаж, хараат байсан юм байна" гэдгийг олж харсан. Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана.
Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал сэргэх болоогүй байна. Дэлхийн геополитикийн хувьд маш том өөрчлөлт орсон. Ийм үед монголчууд бид нэгдүгээр эв нэгдэлтэй байж, хариуцлага, сахилга баттай байж, маш их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарна.
Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй байгаа Оюутолгойн гэрээг ахалж, гарын үсэг зурсантай холбогдуулж хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн 2009 оноос хойш сайн муугаар хэлэгдэж ирсэн. Монголын эдийн засгийг авч яваа хэдхэн гол төслийн нэг бол Оюутолгой гэдгийг хүн бүр мэднэ. Гадаадын гуравдагч орны хөрөнгө оруулалт нь манай улсын эзийн засгийн тусгаар тогтнолд чухал үүрэгтэй юм.
Би энэ асуудалд нэр маань холбогдож шалгагдаж байсан ч үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэж байсан. Би хэлмэгдүүлэлтэд өртлөө гэж хэн нэгнээр өрөвдүүлмээргүй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуцдаг муу гамингийн шээс чи тэр бохир мөнгөөрөө шүүх,прокурор худалдаж авч болно. Ард түмнийг чадахгүй шүү. Ард түмэн чамайг шүүнээ.
Худ2
Сайханбилэг Бямбацогт 2 үнэнээс хаашаа ч зугтаж чадахгүй шүү үеиин үед сэтэртэйгээ бна ард түмнийг битгии доромжил
Одоо нөгөө хулгайч хулгар женко үхэхээ хүлээжээ улс орныг эв эвдэрүүлдэг хогийн новшийг шоронд нь хатаа төмөр замын мөнгөө төлүүл
ИЙМ АРГА ЗАЛЬТАЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ШИЙТГЭЖ, УЛС ТӨРӨӨС ЯВУУЛЖ, ХОХИРОЛЫГ ТӨЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ОЛОН ТҮМЭН НЭГ Л ӨДӨР ТҮРХРЭН БОСНО ШҮҮ
Баян хулгайч гадаадын хуулийг авилгалдаж өөрийн талд ажиллуулчихаад мөн ч их хуцаж байна даа монголд ч бас хууль цааз гэж юм бий шүү ард түмэн цэвэр ариун шүүнэ ээ чамайг өмхий луйварчин минь