Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Гудгарын-Ус” гэдэг газарт аравдугаар сарын 31-ний өдрийн 22:34 минутад 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Дорноговь аймгийн аймгийн төвөөс баруун урд зүгт 305 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т 22:34 минутад 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 22:42 цагт цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.