СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Архангай, Булган аймгаас самар түүж бэлтгэхийг 2023 оны X сар хүртэл хориглолоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Архангай, Булган аймгийн ойгоос самар түүж, бэлтгэхийг 2023.10.01 хүртэл хориглох шийдвэр гаргасан байна. Учир нь эдгээр аймгуудад ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглах тогтоосон дээд хэмжээний хязгаарт хүрчээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн оюуны өмчийн газрын Ази, номхон далайн бүсийн хөгжлийн төвийн консул Давид Симонс, зөвлөх Барбара Пик болон Оюуны өмчийн газрын холбогдох төлөөлөлтэй уулзаж, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийн талаар санал солилцжээ.

Дэлхийн оюуны өмчийн газрын судлаачид хушин ойн өнөөгийн байдалд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд цаашид газар зүйн мэдээлэлд бүртгүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтарч зохион байгуулахаар болжээ.

"Газар зүйн заалт" гэдэг нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөлөөр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг хэлдэг.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.