Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эх, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор "Өргөө" амаржих газарт тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
Тоног төхөөрөмжид нярайн нэн шаардлагатай амьсгалын аппарат нэг ширхэг, дулаацуулах ширээ гурван ширхэг, кесар хагалгааны иж бүрдэл багтсан байна.
Тус тоног төхөөрөмжийг "Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ц.Батболд тоног төхөөрөмж, инженер техникийн алба, Нярайн тасагт тус тус хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.