ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ.
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар тус саналыг хэлэлцэх хуваарьтай байна.
Нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санал, байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон нууц санал хураалт явуулж, дүнг УИХ-ын дарга Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх хуулийн заалттай. Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадахгүй бол Ерөнхийлөгч өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13.8-д Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно хэмээн заасан байдаг
Ташрамд дурдахад, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ том том албан тушаалыг ерөнхийлөгч томилдог боловсон хүчний ажил хийдэг болчихсон юмуу УЛС МОНГОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨР ХИЙХ АЖИЛГҮЙ ЮМ БАЙХ ДАА ЧААВААС