"Улаанбаатар төмөр зам" ХНН нь өнөөдрөөс /2022.11.01/ тарифын үнэд өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал,
Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20 600, суудлын тэрэг (такси) 31 000 төгрөгийн үнэ тарифтай байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм.
"Улаанбаатар төмөр зам" ХНН нь өнгөрсөн жилүүдэд зорчигч тээврээс 60 хувийн алдагдал хүлээж байсан бол эрчим хүч нүүрс, хүнс, шатахуун тээвэрлэлтээс ашиг олдоггүй 40-50 хувийн алдагдалтай ажиллаж байжээ.
Экспортын транзит ачааны үнийг нэмж, үүнээс олсон орлогоор УБТЗ-д парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Мөн ажилчдын цалинг нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах зэрэг ажлуудыг хийнэ хэмээн тус газраас мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Arail aimaar nemegdjee