Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжийн дагуу 7 хоног бүр шатахууны түгээлттэй холбоотойгоор хяналт шалгалт хийж ажиллаж байна.
ШӨХТГ-ын улсын байцаагчид орон нутаг дахь байцаагчдын хамтаар хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сод монгол, Шунхлай, Петровтис ХХК-иудын 20 ШТС хамрагдсан. Үүнээс 17-н ШТС-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, гурван ШТС-д АИ-92 шатахуун түгээхгүй байсан бөгөөд нөөц дууссан гэх хоёр ШТС-ын шатахууны автомат түвшин хэмжигчийг шалгахад хоёр савны нөөц дууссан байсан бол нэг ШТС-ын шатахуун түгээгүүрийн хошуунд гэмтэл гарсан ба засуулахаар дуудлага өгсөн зэрэг нөхцөл байдлууд илэрсэн байна.
МТ ХХК-ийн хувьд ачуулсан шатахуун өнөөдөр ирж байна, буусны дараа ШТС-уудаар тараана гэх мэдээллийг ирүүлсэн бөгөөд үйл ажиллагааны доголдолтой холбоотойгоор зарим ШТС-уудаа хааж байна гэх хариуг өгсөн юм.
Улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 33 хоног, Аи-92 автобензин 21 хоног, Аи-95 автобензин 36 хоног, дизель түлш 22 хоног, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин 3 хоног, Аи-92 автобензин 16 хоног, Аи-95 автобензин 44 хоног, дизель түлш 33 хоног, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна хэмээн ШӨХТГ-өөс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tvlshnii vne yagaad nemegdeed bna