СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-31

Шахмал түлшний борлуулалтын 150 цэгийг үе шаттайгаар нээнэ гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дөрвөн чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байна. Үүнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажил багтаж байгаа. Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, зүүн үйлдвэрийн дөрвөн шугамаар хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ. Түлшний 116 мянган тонн нөөцтэй. Энэ жил борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс өдгөө 520 цэг ажиллаж байгаа. Цаашид үе шаттайгаар 150 цэгийг нээнэ” гэсэн бол “Таван толгой түлш” ХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мишээл түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байгааг тодотгож байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.