УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
-УИХ-аас 2023 оны төсөвтэй холбогдуулан ажлын хэсэг гарч ажилласан. Төсвийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлаа өнөөдрийн бүлгийн хуралд танилцууллаа. Төсвийн реформ, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Энэ жилийн хувьд 2023 төсвийн төсөлд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байна. Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд. 2025 онд 233 тэрбум, нийлбэр дүнгээрээ дахиад энэ жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний 2 их наяд төгрөгийн санхүүжилтийн асуудал үлдэж байна гэсэн үг. Шинэ төслийн хөрөнгө оруулалтуудын тухайд, ирэх 2024 он болон ирэх жилүүдэд тухайн жилүүдэд санхүүжигдэх төсөв нь төсөвт өртгөөс 30 хувиас доошгүй байна гэсэн асуудал тавьж байна.
Бид мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, цаашид эдгээр асуудлууд дээр ачаалал үүсгэхгүй байх үүднээс шийдэх тодорхой шийдлийг Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиуд дээр хийх шаардлагатай байна гэсэн асуудал тавьж байна.
Үүнд, бид Төсвийн тухай хуульд хариуцлага, сахилга батыг сайжруулах тал дээр хоёр зүйл заалт оруулж өгч байна. Цаашдаа энэ заалтууд батлагдвал ирэх онуудаас эхлээд шинэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний асуудлууд кодлогдоно. Цаашдаа хяналтын системүүд хэрэгжээд явах бүрэн боломж бололцоо бүрдэж, хэрэгжээд явна.
Энэ жилийн хувьд зөвхөн гадаад зээл тусламжийн хүүгийн татаасанд 1.1 их наяд төгрөгийг зарцуулж, 1.8 их наяд төгрөгийг гадаадын зээл тусламждаа өгөхөөр тооцоо гарсан. Өр зээлийн бодлогын асуудлыг мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдлыг байнгын хороо хамтрах нь чухал гэж үзэж байна. Мөн төсвийн хяналтын сонсголыг хийдэг байхыг оруулж өгөхөөр тохирсон. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг байна. Танаж болох зардал, нэмэгдэж болох боломжтой орлого байгаа гэж бид харсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.