СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-31

СХД-ийн Эрүүл мэндийн төв 35 ажилтандаа орон сууцны урьдчилгаа болох 20-30 сая төгрөг олгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгаа аж.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Үүнд:
-Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
-Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллийг 20 ажилтанд
-Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олгожээ.

Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулжээ. Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдээд байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.126.107.146

Ёстой мундаг байна. Авах эрхтэй хүмүүс шүү Эрүүл мэндийн ажилчид

Эрка
2 жилийн өмнө
202.126.90.81

Баяр хүргэж амжилт хүсье. Ажилчдад том урам шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.