СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-31

Үнэ болон багцаа нэмэгдүүлэхээ зарласан Юнивижн, Скаймедиа компаниудыг шалгана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

IPTV үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд зах зээлд давуу байдлаа ашиглан хэрэглэгчдийн зөвшөөрлийг үл харгалзан, үйлчилгээний үнээ нэмэх, өндөр үнэтэй багц тулгах байдлаар ажиллах болсон. Хэрэглэгчдэд өндөр үнэ, багц тулгаж байгаа Юнивижн, Скаймедиа компаниудын үйлдэлд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхээр болжээ. 

Юнивижн компаниас өнөөдөр "2022 оны зургадугаар сарын 30-аас өмнө гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулсан хэрэглэгчдийн үнэ тариф, хуучин багцад 2022 оны 11 сарын 20-ноос эхлэн өөрчлөлт орж байгаа" талаар мэдэгджээ. Мөн, "Скаймедиа компаниас сарын 60 мянган төгрөг төлөх X60 багцыг хэрэглэгчдэдээ тулгаж байна. Татгалзсан хариу бичихгүй бол автоматаар шилжиж байна" гэх гомдол иржээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Юнивишн, Скаймедиа компаниудын тарифын өөрчлөлтийн талаар хэрэглэгчдээс ирж буй гомдлуудыг нэгтгэн, шалгалт эхлүүлнэ. Хууль зөрчсөн, хэрэглэгчийн эрхийг хохироосон асуудал байвал арга хэмжээ авна. Хуулийн хүрээнд явж байгаа бол эргэж мэдээлнэ" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.