УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрийг судалж, “Амлалт, ажлын зөрүү” гэдэг хөтөлбөрт ажлыг зохион байгуулж байна.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн хүний хөгжил бүлэгт зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно хэмээн тусгасан байна. Гэтэл өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас харахад энэ амлалт огт хэрэгжээгүй нь харагдаж байна. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэжээ. 2020 онд хүн амын 27,8 хувь нь ядуурлын түвшинд байсан бол 2022 онд энэ тоо 42,2 хувь болж нэмэгджээ.
Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх бодлого баримтална гэх амлалт ч биелээгүй. Энэ мэтчилэн эрх баригч намын амлалтыг сануулах хөтөлбөрт ажлыг АН-ын зүгээс эхлүүлж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.