Дарханы замын хоёр эгнээг нээсэн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Дарханы замын сүр дуулиантайгаар нээсэн зүйл байхгүй. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг холбосон 50км хатуу хучилттай замын нээлтийн зургийг тавиад Дарханы замын нээлт гэсэн мэдээлэл сошиалд яваад байна. Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээний хөдөлгөөн нээгдсэн. 2019 оноос хойш үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулалгүй удаашруулсандаа ард иргэдээсээ хүлцэл өчье. Өчигдрийн байдлаар хөдөлгөөн бүрэн нээгдэж хойд чиглэл болох Дархан, Сэлэнгэ, ОХУ руу явах иргэд маань шороон замаар явахааргүй боллоо. Ирэх жилийн өдийд хоёр эгнээ, дөрвөн урсгалыг нээхийг зорьж ажиллаж байна. Дарханы замын ажил бүрэн дууссан гэж ойлгоод байна. Бид хийх ёстой ажлынхаа 50 хувийг хийж хэрэгжүүлээд байна.
Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байсан тодорхой албан тушаалтнуудыг тус замын тендер шалгаруулалттай холбогдуулан шалгаж байгаа. Дарханы замын ажил удааширсан шалтгаан нь "цүнхний" компанийг гүйцэтгэгчээр сонгосон асуудал юм. Мөн, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор удаашрах шалтгаан болсон. Есдүгээр сараас хойш 117км замыг хатуу хучилтаар холбосон. Бид цаашид Алтанбулаг- Замын-Үүдийг холбосон замыг ашиглалтад оруулахыг зорьж ажиллана гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.