СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-31

Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тн өвс, 4.8 мянган тн тэжээл бэлтгэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Улсын Онцгой комиссын IV хуралдаанаар хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн томилолт, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний талаар хэлэлцжээ. 

Ургац хураалтын нөхцөл өнөөдрийн байдлаар 353.4 мянган тонн үр тариа, 334.3 мянган тонн улаанбуудай, 206.4 мянган тонн төмс, 120.9 мянган тонн хүнсний ногоо, 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Цаашид 441.4 мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс тэжээлд 36.1 мянган тонн, гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх тооцоо гарсан байна.

Харин сайжруулсан шахмал түлш 112 мянган тонныг нөөцөд бэлтгээд байгаа бөгөөд хоногт 1900-2100 тн түлш үйлдвэрлэж байгаа талаар хурлын үеэр мэдээлэв.

Мөн зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймаг их эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймаг дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. 

Хурлын төгсгөлд УОК-ын дарга,Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэхгүй тасалдахаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Мөн малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, зохион байгуулалт, ажлын уялдааг сайжруулах гэх зэрэг салбар бүрт хугацаатай үүрэг чиглэл өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.