Тосгуурын хэм алдалт, ховдлын хэм алдалт, ховдлын дээрх хэм алдалт оноштой таван тохиолдолд зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг энэ сарын 27-28 ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэжээ.
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэл зүйн үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ" эмнэлгийн "Зүрхний хэм алдалт"-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон хоёр эмчийг зургаан сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтад хамруулсан аж.
Тэгвэл БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ" эмнэлгийн Хэм алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн "Зүрхний Хэм Алдагдал"-ын багтай хамтран тосгуурын хэм алдалт, ховдлын хэм алдалт, ховдлын дээрх хэм алдалт оноштой таван тохиолдолд зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг энэ сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.