Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотоос "Манай охин 13 цагийн үед гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирэхгүй байна" гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23:15 цагт бүртгэгджээ.
Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 14 настай, эмэгтэй "Х" нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээслэл бичин үлдээж гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон учир эрэн сурвалжлах ажиллагааг аймгийн цагдаагийн газраас шуурхай зохион байгуулж охин Улаанбаатар хот руу явсан болохыг тогтоон 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хамаатны эгчтэйгээ хамт байхад нь олж тогтоосон байна.
Охиныг олоход ямар нэгэн эрсдэл учраагүй байсан бөгөөд түүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн өсвөр насны хүүхдийнхээ насны онцлогийг сайтар судалж, түүнтэй илэн далангүй ярилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд нь тусалж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
huuhdee daramtalj hund bdald oruuldag ail baijdee
pysdakud huuhde aytaihn shig Hair halamj ugud arcaatai avad yvj bsn bl iim ym bolku shd Ter huuhd yg ymr geeciin asuudltai tulgarc bsn blod bur gerese zugtah hurtl ni shahdg bn? mongoliin etseg ehud butku sda nr ym da
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258