СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсыг сурталчлах соёлын арга хэмжээ Канберра хотноо болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Нийслэлийн бүс нутгийн захиргаа, Канберра дахь дипломат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” Элчин сайдын яамдын нээлттэй хаалганы өдөрлөгт 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлал, соёл урлагаа сурталчлан, танилцуулах арга хэмжээг зохион байгуулжээ.

ЭСЯ-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд 400 гаруй хүн хүрэлцэн ирж, монгол гэрээр зочлон, Монголын тухай богино хэмжээний баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, морин хуур, хөөмий, монгол бүжгийн тоглолтыг таалан соёрхож, шагайн харвааг сонирхсон байна. Хүрэлцэн ирсэн зочдод үндэсний хувцас, хоол, идээ ундааг сурталчлан танилцуулсан болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.