СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-28

Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороод авто замаар холбогдлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 23,28 дугаар хороонд ажиллаж байна. Энэ үеэр П.Сайнсөр захиралтай "Чанар хийц" ХХК-ны хийж хэрэгжүүлж буй дүүргийн 23,28 дугаар хороог холбосон 1.5км авто зам, явган зам, гэрэлтүүлгийн цогц бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгасан.

Бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон бөгөөд авто зам, явган замын хөдөлгөөнийг нээсэн байна.

Тус замыг гүйцэтгэж буй "Чанар хийц" ХХК-ны зүгээс иргэд газар чөлөөлөлтийн ажилд идэвхтэй хамрагдаж, ажил гүйцэтгэж буй явцад цай хоолоор туслахаас эхлээд маш их дэмжиж буй талаар онцолсон юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй үед Баянзүрх дүүргийн зүүн бүс, алслагдсан хороодод хөгжил авчрахын тулд сэтгэл, зүтгэл гарган ажиллаж буй П.Сайнзөр захиралтай "Чанар хийц" ХХК-ны хамт олонд баярласан, талархасанаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.16

шар хоолойн амны замыг үргэлжлүүл засах болов уу асууж өгөөч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.