Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар прокурорын зөвшөөрөлтэй нийтэд мэдээлэв. Энэ үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүүг залилсан этгээд АНУ руу зугтсан талаар хэллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Монгол Улсын иргэн Д.Буянтогтох Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой хамтарч уул уурхайн үйлдвэрлэл явуулна гэж мөнгө аваад залилсан.
Макс Жонсон уржигдар хүртэл надтай уулзсан. Дэлгэр сумын нутаг дахь орд дээр Д.Буянтогтохтой хамтарч ажиллахаар тохиролцож, 19 сая ам.доллар бэлнээр өгч залилуулсан. Гэтэл Д.Буянтогтоход тавьсан хилийн хоригийг хэргийн шүүгч нь хүчингүй болгосон. Хилийн хоригоос гарсны маргааш нь Солонгосоор дамжин АНУ руу яваад алга болсон. Д.Буянтогтохыг хилийн хоригоос гаргасан шүүгч "Х" одоо ажлаа хийж байгаа.
Д.Буянтогтох нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын үеэл дүү. Бид АНУ-ын элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт тавьсан. Би өөрөө биечилж уулзаж, дэлхий дахинд нэр хүндээ бармааргүй байна. Энэ хүнийг шударга шүүхэд дуудмаар байна гэдгээ илэрхийлсэн. Одоогоор шийдэгдээгүй байна.
Тухайн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэнэбатхаан, нягтлантай холбоотой хэрэг өнөөдөр шүүхэд шилжиж байна.
Гаднынхан "Танай хуулийн ажиллах процессыг ойлгохгүй байна. Энэ хүн миний мөнгийг залилсан нь үнэн. Бид нарт эсвэл тэр лицензийг шилжүүлээд өгчих" гэж байгаа юм.
Д.Буянтогтохтой холбоотой өөр хэд хэдэн хэрэг бий. Арилжааны хэд хэдэн банкнуудтай холбоотой асуудал, Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний охин хүртэл Д.Буянтогтохоос мөнгөний авлагатай гэж ярьдаг. Тэгсэн хэр нь өөрсдөө гомдол гаргадаггүй нь сонирхолтой.
Бид ийм асуудлуудаа шийдэхгүйгээр цаашаа явахгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хачин хүнд гарын удам судар вэ
Ерөнхийлэгчийн охин гэхээр алдарт шунал багабандийн охин л байж таараа
Яг үнэн. Нямбаатар сайд зөв улс төрч юм. Ийм асуудлаа шийдэхгүйгээр цаашаа явах боломжгүй. Шийдэх хэрэгтэй.
Тэр шүүгчийг нь шалгаачээ