СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан дараах хэргүүдийг сэргээн шалгана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Гаднын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав

Гадаадын иргэн хуулийн этгээдээс Монгол улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 65 хувь нь залилах, бусад нь мөнгө угаах, хөрөнгө завших, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд багтаж байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дурдлаа.

Тэрбээр шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт холбогдогчийн овог нэр, компанийн нэрийг бүтнээр нь хэлж, шийдэгдээгүй хэргийн холбогдогчийн овог нэр, компанийн нэрийг бүтнээр хэлэх боломжгүйг хэлсэн юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-"Монгол Улсын иргэн н.Гочоосүрэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Палас зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн, "Суруга Монгол" корпорацийн гүйцэтгэх захирал асан Хара Цүнэякигийн орны матрасны дор мансууруулах бодис байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. н.Гочоосүрэн, н.Тэргэл нар энэхүү хэргийг 2012 онд үйлдэгдсэн. Шүүхээр тэд нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Япон улсын иргэнийг гүтгэсний дараа энэ хүмүүс хувиараа бизнес эрхэлдэг болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж хэлж болно.

"Суруга Монгол"-ын гүйцэтгэх захирал нь 70 гаруй настай хүн байсан. Түүнийг нас барсан гэх мэдээлэл би авсан. Манай хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажиллаж байна гэв

-Монгол улсын иргэн "Б", "К" нар нь Хятадын иргэн "В"-ээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах нэрээр хөрөнгө оруулалтын 27,3 тэрбум төгрөг авч залилсан. Энэ хэрэг анхан шатны шүүх дээр шийдэгдээгүй байгаа. Нийт зургаан удаа хэрэг хойшлогдсон байна.

-Хятад улсын иргэн "Г", Монгол улсын иргэн "С" нарт холдогдох хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалттай "Х" гэх компанийн тус бүр 5 хувийн хувьцаа эзэмшигч "С", "Г" нар бүлэглэн “Х” ХХК-ийн ерөнхий захирал Хятад улсын иргэн "В"-ээс баталгаат гарын үсэг зуруулж, тамга тэмдгийн загварыг залилан авч данснаас нь 111,5 мянган ам.доллар, 283,9 сая төгрөгийг шилжүүлэн авч, хувьдаа завшсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр тус хэрэг хянагдаад өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа гэлээ.

-Болдтөмөр Ерөө гол компанийн хувьцаа эзэмшдэг байсан хятад иргэний хөрөнгийг нярав н.Оюунсүрэн гэх эмэгтэй нь 317 сая долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийн мөнгийг завшсан.

Анхан шатны шүүхээс Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, зорчих эрхийг нь 7 сараар хязгаарлаж шийдвэрлэсэн. 2022 онд энэ хэрэг шийдэгдэж дууссан байгаа. Нярав нь өөрийн гарын үсэг зурах эрхээрээ 612 сая төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.