СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-28

Монголын старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд /2022.10.27/ Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэд сайд Жүн Ен Чантай уулзжээ.

БНСУ-д мэдээллийн технологийн компаниудыг Засгийн газрын бодлогоор дэмжиж, бие даасан сан байгуулан ажиллаж байна. Тухайлбал, ажээ. Мэдээллийн технологийг хөгжүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж, энэ чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгааг дэд сайд Жүн Ен Чан онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга , УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогын талаар танилцуулав.  

Мөн БНСУ-ын Үндэсний ассамблейгаас санаачлан хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааны сайн туршлагыг Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” хөтөлбөртэй уялдуулах талаар ярилцаж, санал солилцсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.