СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-28

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба Д.Амарбаясгалангийн мэдээлэл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“...Нүүрс бол Монголын валют” гэдэг. Бүгд мэддэг болсон. Тиймээс нүүрсний орлого улсад 100 хувь ордог, хэдхэн хүн дундаас нь завшдаггүй байх ёстой. Гэвч олон жилийн турш завшсаар байгаа улс төр, бизнесийнхний бүлэглэл бий гэдгийг ч нийтээрээ мэддэг болжээ. Тэгвэл ковид, геополитикоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давахад энэхүү нүүрсний бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоох шаардлага үүсчээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд “...“Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж тавихаар төлөвлөж байна, нуугаад яах вэ. Маш олон охин компанитай, тус бүр дээр ТУЗ-үүдтэй. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй их хэмжээний мөнгө эргэж байгаа. Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Энэ дундах 60-70 долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан.  Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. . Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэж мэдэгдсэн. Тэгвэл уржигдар Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ  “..."Эрдэнэс Тавантолгой" компани оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оффтейк гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох бичиг баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож уг компанийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө, олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгайг болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно” гэв.

Ерөнхий сайдын зургаан сар гаруйн өмнөх мэдэгдлээс улбаатай шийдвэрийн талаарх ” гэж байна.

Б.Дамдин-Очир 

"Зуун мэдээ" сонин

2022 оны 10 сарын 28

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
2 жилийн өмнө
64.119.26.152

Нүүрснээс их хэмжээгээр хөрөнгөжсөн хүмүүс ямарч аргаар энэ төрийн эсрэг элдэв арга хэмжээ зохион байгуулах л байх. Үүнд иргэд маань болгоомжтой хандах хэрэгтэй. Шудрага үнэний төлөө төр засаг иргэд хамтран тэмцэж байж л амжилтанд хүрнэ.

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.89

ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭХ Л ЮМ БОЛ АРД ТҮМНИЙ 100 ХУВИЙН ДЭМЖИЛЭГ АВАХ НЬ ГАРЦААГҮЙ ШҮҮ

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.230

Одоо өвлийн жагсаалд мөнгийг цацаж өгөх юм бн даа!! АН тугаа намируулаад Ардчилал, хүний эрх, бизнэсийн эрх чөлөө гэж орилолдоод ороод ирэх байх!! Бараг бүх лидэр гэж явсан гарууд нь холбогдож байгаа юм билээ!! Нүүрснээс ёстой цөлмөх шиг болсийм гэсээн. Холбогдож байгаа 20 -иод хүмүүсээс нэг хүнд нь ноогдох гуссан мөнгө нэгээр тогтохгүй тэрбум доллараар яригдах хэмжээтэй юм гэсэн. Тэд бараг цэрэг дайчилж иргэний дайн зохиох байхаа.

уул уурхайн ахмад инженер
2 жилийн өмнө
202.126.90.140

Нүүрс зЭсйн баяжмал экспортлах үйл ажилагаанд гарч байгаа зөрчил нь хувийн эрх ашигийг улсын эрх ашгаас дээгүүрт тавьж ирсэн зарим зарим хүмүүсийг шалқан тогтоож өөрчлөх хэрэгтэй юм үүнийг ззарми улс төрчид ч ашиглан байгааг анхааруулштай юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.