Бид Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг эгэл жирийн нэгэн гэр бүл болох Г.Баттулгын гэр бүлийг онцолж байна.
Тэднийх ам бүл 6-уулаа амьдардаг. Залуу хос 21 насандаа анхны ихэр хүүхдүүд болох Б.Халиунболд, Б.Халиунбаяр нараа өлгийдөн авч байжээ. Ихрийн нэг Б.Халиунболд нь аварга эс ихтэй ясны хорт хавдар гэх өвчнөөр оношлогдсон нь Монгол улсад анхны тохиолдол. 13 настай хүү эрүүл саруул амьдрахын тулд Тайланд улсад нэн яаралтай хагалгаанд ороход 500 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Ихэр дүү Б.Халиунбаярын хувьд бүтэн мэдээгүйжүүлэлт /наркоз/-той хагалгаанд орж байсан тул ихрээ анх мэдээгүйжүүлэлттэй хагалгаанд ороход нь зөн совингоороо мэдэрсэн хэмээн уйлан ярилаа. Г.Баттулгын гэр бүлийн зүгээс сайхан сэтгэлт ард түмнээс хандивын аянд нэгдэхийг чин сэтгэлээсээ хүслээ.
Хандивын данс: 5498270654 Ээж Р.Пүрэвсүрэн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.