СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-28

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн мягмар гарагт хамтарч ажиллах талаар санал солилцсон. Энэ ажлын хүрээнд өчигдөр /2022.10.27/ төр, хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.

Уулзалтад “Газар, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалт- Орон зайн өгөгдлийн дэд бүтэц” чиглэлээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас танилцуулга, мэдээлэл хүргэж, эл сэдвийн хүрээнд хаягжилтын хэрэгжилтийн одоогийн явц, асуудал, бэрхшээл юунд байгаа болон гарц шийдлийн талаар оролцогчид санал солилцож, ойлголтоо нэгтгэн ажлын хэсэг байгуулахаар болжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газар Цахим Үндэстэн болох зорилт дэвшүүлсэн хэдий ч иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 70 хувь нь төрийн хүнд суртал, байгууллага хоорондын уялдаа, холбоо хангалтгүйд байна. Өнөөдөр тодорхой шийдэлд хүрч, салангид явж ирсэн кодуудыг нэгтгэж, кодын нэгдсэн нэг ойлголтод хүрэх, мэдээллийн нэгдсэн нэг сантай болж “open data” болгох, шаардлагатай бол зип кодыг бүртгэлийн байгуулагад нь өгөх талаар дурдаад, иргэд маш энгийн зүйл хүсэж байгаа. Амьдралын шаардлага байхгүй болохоор иргэд пост код, зип кодоо хэрэглэж мэдэхгүй байна. Нэг системд орж, иргэдэд хандах кодоо нэг болгох талаар онцолсон юм.

Хамтарсан уулзалтын үр дүнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Барилга, хот байгуулалтын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажлын төлөвлөгөөг танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.