СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-27

Д.Ганбат: 2023-2024 онд манай улсын өрийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрвэл гайхах зүйлгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Ардчилсан Намын удирдлагууд 4/11 ээлжит мэдээллээ Төрийн ордонд хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат:

-Улс орны нөхцөл байдал маш хүнд байна. Ирэх онд бид 1,3 тэрбум долларын өр төлнө. Өнөөдрийн байдлаар гадаад валютын албан нөөц 2-3 сарыг хангахуйц байна. Биднрй зүгээс 2023 оны төсвийн төслийг буцаа гэж байгаа. Яагаад гэвэл маш их алдагдалтай төсөв баталж байгаа. Мөнгөний бодлогын хүү 12 хувь болсноор зээл гарахаа больж, банк 300 долллараас дээш валют гаргадаггүй ийм нөхцөл байдалтай байна.

Монгол Улс 33-34 тэрбум ам.долларын өртэй бөгөөд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 саяас давсан. 2023-2024 онд манай улсын өрийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрэх үед гайхах зүйлгүй болсон байна. Иймд төсвийг татаж, буцаж оруулж ирэхийг АН-аас шаардаж байгаа юм.

2023 оны улсын төсвийн хувьд тухайлбал,

Өнөөдөр цагдаа, багш, хилийн цэргийнхний цалин 1 сая төгрөгөөс дээшлэхгүй, 2-3 жилийн өмнө ойролцоогоор 400-500 долларын цалин авдаг байсан бол өнөөдөр 300 долларын цалинтай болчихжээ.

АН-ын Үндэсний бодлогын хороо асуудлыг гартаа авсан бөгөөд бид үнэт зүйл, үзэл баримтлалдаа нэгдье гэж байгаа. Тэрнээс биш тохиролцоогоор ч юм уу, МАН-ын дарга нарын үүдэнд сууж байгаад АН-ын дарга болох гэсэн зүйл байхгүй. АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийн оронд эрх баригчдын утсан хүүхэлдэй болчихсон хэдэн нөхөд явж байгаа гэдгийг Монголын ард түмэн ойлгож байгаа байх.

УИХ-ын дарга саяхан Турк руу баахан хүн дагуулаад л явсан, сая БНСУ руу явлаа. Гэтэл одоо 2023 оны төсвийг нэр төдий хэлэлцээд гарах байдалтай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.31

Үнэншдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.