СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-27

🔴МУГТ Б.Наранбаатар: Би хар тамхичин, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүн биш

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн нэр бүхий хотхоны байранд МУГТ Б.Наранбаатар, С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс болон Ж.Энхжаргалан нарын долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсныг илрүүлж, тус газраас мансууруулах төрлийн бодис хураан авсан гэх мэдээлэл гараад байгаа юм. 

Иргэн Ж.Энхжаргалан:

-Энэ сарын 20-ны өдөр найзындаа ажил хэргийн уулзалтаар очсон. Хоёр цаг орчим найзуудаараа хөзөр тоглоод харих гэтэл эрүүгийн тусгай алба хаагч нар хүрч ирсэн. Тухайн гэрт байсан долоон залууг хана руу харуулж, биед байгаа гар утас, бичиг баримт гэх мэт зүйлсийг хураасан. Улмаар тус айлд нэгжлэг хийж, эмийн сангаас нь тариур, эм гэх мэт зүйлсийг хурааж авсан. Үндсэндээ, тайлбар өгөх завдалгүй хүч хэрэглэж, мөрийтэй тоглоом, хар тамхи хэрэглэсэн мэтээр тулгаж, байцааж эхэлсэн. Хар тамхины хэлтэс ирээд урьдчилсан байдлаар шинжилгээ авсан. Тухайн түргэвчилсэн шинжилгээгээр нь ямар ч хар тамхины зүйл илрээгүй. Хэвлэлээр гараад байгаа шиг тус газарт ямар ч мансууруулах бодисын зүйл байгаагүй. Найзуудаараа цуглаж, зугаагаа гаргаж, хөзөр тоглосныг хэвлэл мэдээллээр үйлдэл дээр нь мөрийтэй тоглож байхад нь илрүүлсэн мэтээр мэдээлэл түгээж эхэлсэн. 

Эрүүгийн мөрдөгч нарын гар утсаараа авсан зураг гадагшаа задарсан. Тэнд байсан долоон хүний түрийвчинд байсан мөнгийг хэргийн газраас 8 сая төгрөг хураасан мэтээр дурдсан байсан. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй. Мөрдөн шалгах үйл ажиллагаа дөнгөж явж байхад зохион байгуулалттай мэдээлэл түгээж эхэлсэн. Энэ мэдээллийг задруулж байгаа хуулийн байгууллага нь хариуцлагаа хүлээх ёстой.

МУГТ Б.Наранбаатар:

-Бид хар тамхи хэрэглээгүй байхад хар тамхичин мэтээр нийгмээр нь зүхүүлж байна. Энэ хэрэг зөвхөн шалгуулж байгаа долоон хүний асуудал биш. Ар гэр, үр хүүхдүүдийг нь хүнд байдалд оруулж байна. Би хар тамхичин биш, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүн ч биш. Надаар дамжуулан спортын салбарыг болдоггүй мэтээр доромжилж байна. Энэ хэрэг зөвхөн биднээр дуусах асуудал биш. Ирээдүйд хэн нэгэн хүнийг ч гэсэн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд ялтан мэтээр ойлгуулж, амьдралыг нь сүйтгэж байна гэв.

Уг мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-аас тодруулахад, дээрх иргэдтэй холбоотой хэргийг шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй үед хэрэгт холбоотой мэдээллийг гадагш задруулсан алба хаагчийг илрүүлэхээр шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа хэмээн мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.190.83

энэ залуучуудад ямар буруу байхав цагдаа нар хэвлэл мэдээлэлд баримт өгдөг нь буруу шүү

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.51

yamar shaadag alia salbdai tembuutei shodooinar vee pzda

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.