СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-27

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран “Ай Ти Эм" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг аравдугаар сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон ОХУ-н Буриад, Тува, Халимаг улсын аялал жуулчлалын 280 орчим бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллага оролцож, аяллын бүтээгдэхүүнээ санал болгох юм.

"Шинэ сэргэлт- Аялал жуулчлал" уриан дор болох тус олон улсын үзэсгэлэнг угтаж аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн “Хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, “Турк аяллын компаниудын бизнес уулзалт” болно. Мөн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, сургалт хамтын ажиллагааг танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.