СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Улаанбаатар хотын цахим шилжилтийн төслүүдийг Хотын дарга танилцуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Улаанбаатар хотын цахим шилжилтийн төслүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүдэд танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

Улаанбаатар хот үндэсний томоохон 70 гаруй компанитай хамтран "Нэг тархи, нэг систем" цахим шилжилт хийж байгаа. Нийслэлд 1.6 сая иргэн амьдарч байгаа. Энд хүн амын 50-аас дээш хувийн дата цугларч байна. Улаанбаатар хот аливаа зүйлд үргэлж анхдагч байдаг тул боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний датаг үндсэн дататай холбоход Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Ингэснээр дижитал хот болох эхний алхам хийгдэнэ. Манай улс цахим засаглалын индексийн үзүүлэлтээр 74-т жагсаж байна.

Иргэн бүрд хүрч ажилладаг хүмүүс бол хорооны хэсгийн ахлагч нар. Тэднийг чадавхжуулахаар хэсгийн ахлагчийн системийг нэвтрүүлнэ. Иргэдтэй харилцах орон зай холдсон байна. Тиймээс иргэн, төрийг холбосон мэдээллийг хурдтай болгоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.