СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-27

ГССҮТ 14 хүртэлх сая төгрөгийн бүтээмжийн урамшууллыг ажилтнууддаа олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд бүх эрүүл мэндийн байгууллагуудад хандан гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа боломж, нөөцөө ашиглан нэн түрүүнд эмч, ажилтнуудаа дэмжих, нийгмийн асуудал дээр нь анхаарах, тогтвортой ажиллуулахад цалин урамшууллын систем дээр нь анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын ажилтны цалингийн тааз буюу дээд хязгаарыг байхгүй болгох, суурь цалинг нэмэгдүүлэх шийдвэрүүдийг эмнэлгүүд өнгөрсөн оноос эхлэн гаргасан билээ.

Тэгвэл энэ хүрээнд Тодруулбал, ГССҮТ-ийн удирдлагын баг цалин урамшууллаа хэрхэн оновчтой тогтоох талаар ажлын хэсэг гарган судалгаа хийсний үндсэн дээр KPI буюу ажлын үр дүн, бүтээмжид суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж эхлээд байгаа юм. Цаашид бусад эмнэлгүүд ч мөн адил ажилтнууддаа бүтээмжид суурилсан урамшууллыг олгохоор ажиллаж байна.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хийгдсэн эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн өөрчлөлтийн үр дүнд эмнэлгүүд эмч, мэргэжилтнүүдийнхээ цалин, урамшууллыг нь ажлын гүйцэтгэлтэй уялдуулан олгох боломж бий болж, үндсэн цалин, урамшууллынхаа хувь хэмжээг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд дор бүрнээ ахиц гарган ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.117

Ажлаа хий Энхболд сайд аа ! Шагнал урамшуулал тараах чинь гол ажил уу ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.