"E Police" апликейшнд жолооч нарын буруу үйлдлийг баримтжуулан ирүүлсэн зөрчил бүрт 4000 төгрөгийн урамшуулал олгох талаар мэдээлэл гарсан.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: Зөрчил мэдүүлсэн иргэнд тухайн зөрчлийн мөнгөн дүнгийн 20 хувийг урамшуулал болгоно олгох талаар хэлэлцэж байна. "Тодорхой зөрчил дээр зөрчлийн шинж чанараас хамаараад 20 хүртэлх хувиар урамшуулж болно" гэсэн зохицуулалт байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ журам гаргах ёстой. Журмыг ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд хоёр хамтарч батлах ёстой. ХЗДХ-ийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарчихсан байгаа.
Жолооч торгуулиа хүлээж аваад төлсөн тохиолдолд зөрчлийг мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно гэсэн зохицуулалттай байна гэв.
"E Police" апликейшнд өдөрт 600-700 мянган зөрчил ирдэг байна. Эдгээр зөрчлийн 400-500 мянган шийдвэрлэгддэг бөгөөд үлдсэн нь нотлох баримт хангалтгүй, зөрчилд тооцох боломжгүй гэх үндэслэлээр хаагддаг. Иймд иргэд зөрчил мэдүүлэхдээ чанарын шаардлага хангасан зураг апликейшн руу илгээх хэрэгтэйг онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.