СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жолооны эрх сэргээнэ гэх нэрийдлээр бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй билээ.

Энэ хүрээнд эрэн сурвалжлах чиглэлээр

  • алга болсон хүн 2,
  • мал 3,
  • оргодол этгээд 2,
  • гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 6,
  • тээврийн хэрэгсэл 4,
  • цогцос 1,
  • шүүхээс даалгасан хүн 16,
  • эд зүйл 10-ыг тус тус олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 хэргийг илрүүлжээ.

Тус арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал:

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас тус тус

Тухайн этгээд нь жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэж дугаар тоот дансыг ашиглан иргэдийг залилдаг байжээ.

Дээрх этгээдтэй ижил төстэй аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг 8046-4044 дугаарын утсанд өгч хамтран ажиллахыг Цагдаагийн ерөнхий газраас дуулгалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.