Баянгол дүүргийн 6 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 26-ны өдрийн 03:58 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 04:05 цагт очиход иргэн Э-гийн “Харриер” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Ослын шалтгааныг Нийслэлийн онцгой байдлын албаас тодруулахад иргэн Э автомашинаа орцны үүдэнд байрлах хогийн цэг хааж тавьсны улмаас хог шатах үеэр гал автомашин руу дамжсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүний мууг дуудаад яах вэ.хэнд ч тохиолдож болно.санаа сайн бол заяа сайн
Өөрийн буруу 100%
Arsen fire