Түргэний аманд самар түүж явсан 25 настай залуу зургаан метр өндөр хуш модноос унаж осолдон, газар дээрээ нас баржээ
Иргэд өөрсдийн эрүүл мэнд, амь биеэ хамгаалахгүй байснаас золгүйгээр нас барсаар байна. Ялангуяа самар түүж мөнгө олохоор ууланд гарсан хүмүүс эрсдэлд өртөж буй юм. Уржигдар гэхэд Богд хан уулын Кувейтийн ам гэж сүүлийн үед нэрлэх болсон, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Түргэний аманд самар түүж явсан иргэн амиа алджээ. Тэндээс энэ сарын 23-ны 10.00 цагийн үед хэсэг хүн хушны самар түүж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд оршин суух бүртгэлтэй 25 настай залуу зургаан метр өндөр хуш модноос боргоцой унагаж байгаад осолдон газар дээрээ нас барсан гэнэ.
Самар түүж буй иргэдтэй холбоотой өөр нэг мэдээлэл хүргэхэд, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Хавцалт замбал гэдэг газраас самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 63 настай А сураггүй болоод цөөнгүй хонож байна. Тэрбээр энэ сарын 16-нд 28 хүний хамт самар түүхээр дээрх газарт очсон бөгөөд сураггүй алга болсон гэх мэдээлэл уржигдар онцгой байдлын байгууллагад ирсэн аж. Үүний дагуу тус сумын нутаг, Цахрын даваанаас Хавцалт замбал хүртэлх нутаг дэвсгэрт дээрх сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, цагдаагийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөрхий дөө. Улс шиг улс бол иргэд нь хээрээр гэр хийж хэцээр дэр хийж ясаа тавихгүй л байхсан.
Харамсалтай юмаа.байгал дэлхийгээрээ их оролдвол заавал хариугаа авна шүүдээ.Хөдөө мал маллаад явж байсан бол юу гэж ийм осол болох вэ.
6хан метрээс золгүй юм аа.
Лус ... бгаа л бхшү?
Eр нь бол 3 хан сая хүнээ олигтой амьдруулчих чадваргүй хүмүүс дээшээ гарах юм даа сайхан залуусыг ийм амьдралаар амьдруулмааргүй байнаа баялаг нь бна газар нутаг нь бна олигтой болгоноо гадны хүний хоол болгоод л дуусгаж бна доо
Хайран сайхан хуш модоо дэндүү муухай сүйтгэх юмдаа,самар түүсэнгүй гэж хэнч өлсөж үхээгүйл байх
Bolj! muu baigali buzarlagch, heremnii hool bulaagch!
neg hvn chin gsn amid bgasai da
ГовьАлтайд аа сууж л байхгүй.