СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-26

Б.Жавхлан: Гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2022.10.25/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр, Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед  гэлээ.

Сангийн сайд, Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:

Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

Хоёрт,  Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;

Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх;

Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;

Тавд, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих дээрх төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай байхаар тооцлоо гэлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх суудлын хүрээнд хамаарах байгууллагуудын төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан юм.

Төсвийн төсөлд хэмээн үзжээ. Аудитын дүгнэлтэд үндэслэн тус Байнгын хороонд хамаарал бүхий төсвийн төсөл, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг хэрхэн үнэлж дүгнэх эрх зүйн зохицуулалт, аргачлал, шалгуур үзүүлэлтийг холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэмэлтээр тусгах асуудлыг УИХ-ын анхааралд толилуулсан гэлээ. Мөн аудитын явцад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудалтай холбоотой улсын төсөв боловсруулахдаа үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын санал, зөвлөмжийг авч тусгах зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгож хүргүүлсэн хэмээсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Баделхан батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл дутуу байгаа талаар хөндөн хэдий хэмжээний санхүүжилт төсөвт тусгасан талаар тодруулсан. УИХ-ын гишүүд батлан хамгаалах, онцгой байдлын салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг дэмжихэд анхаарах, Гадаад харилцааны яам гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг дэмжих, цөмийн эрчим хүчний станц байгуулах нарийвчилсан судалгаагаа эхлүүлэх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаад анхаарч төсвийн ямар бодлого боловсруулж байгаа талаар лавлаж байлаа. Түүнчлэн цэргийн нэгдсэн эмнэлгийн төсөв буурсан, гадаадад байгаа элчин сайдын яамдын барилгын засварын асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.