СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмарын цэргийн хүчин тоглолт үзэж байсан иргэдийг бөмбөгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Мьянмарын цэргийн хүчнийхэн тус улсын үндэсний цөөнх болох Качин босогчдын бүлгийг онилон агаарын цохилт өгсний улмаас 60 хүн ​амь үрэгдсэн гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ​.

Тодруулбал, Качины тусгаар тогтнолын байгууллага үүсэн байгуулагдсаны 62 жилийн ой өнгөрөгч ням гарагт тохиосон бөгөөд баярын тоглолт, арга хэмжээг тус байгууллагын армийн цэргийн сургуулилтын баазад зохион байгуулж байжээ. бөгөөд амиа алдагсдын дунд качин дуучин болон хөгжимчин байсныг орон нутгийн уран бүтээлчдийн холбооны төлөөлөгч "Associated Press" агентлагт хэлсэн байна.

Мьянмарын үндэсний цөөнхүүд сүүлийн хэдэн арван жилийн турш хараат бус байдлыг эрэлхийлж, бослого хөдөлгөөн зохион байгуулсаар ирсэн ч цэргийн эрх мэдэлтнүүд өнгөрсөн оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, Аун Сан Су Чигийн Засгийн газрыг түлхэн унагасны дараа ардчиллыг дэмжсэн зэвсэгт хөдөлгөөн бий болж, хунтын дэглэмийг эсэргүүцсэн тэмцэл үндэсний хэмжээнд хүчээ аваад байгаа билээ. Тэгвэл тус улсын цэргийн хүчин ийнхүү хойд нутгийн Качин мужийн хэсгийг бөмбөгдсөн нь хурцадмал байдлыг улам өдөөгөөд байна. 

Одоо тус улсын ихэнх хэсэг эсэргүүцлийн хөдөлгөөн, мөргөлдөөн тэмцэлд автсан бөгөөд 2,300 орчим энгийн иргэн амиа алдаж, 15 мянган хүн баривчлагджээ.

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт Индонезид цугларан, Мьянмарт үүсээд буй нөхцөл байдал, хямралын талаар хэлэлцэх хэдий ч тус холбоо өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадаагүй байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.