Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх С.Пүрэвсүрэн нь БНСУ руу ажилд зуучилна хэмээн 143 иргэнээс нийт 450 сая төгрөг залилсан гэмт хэрэгт сэжиглэгдэн орон даяар эрэн сурвалжлагдаж байсан. Түүнийг уржигдар шөнө баривчилсан ба энэ талаар манай сайт анх удаа мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын ЕТГ-аас дараах мэдэгдлийг гаргажээ.
Үүнд:
"Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 22-ны өдөр Орон тооны бус зөвлөхүүдийг томилох тухай захирамж гаргаж, Самбуудоржийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилсон.
Мөн 2018 оны есдүгээр сард 21 дугаартай захирамж гаргаж Самбуудоржийн Пүрэвсүрэнг 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөлсөн болно" гэжээ.