СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-25

🔴LIVE: ХӨСҮТ: Амьсгалын замын цочмог, хүнд халдвартай хүүхдийн тоо энэ долоо хоногоос нэмэгдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Тэдний өгүүлж буйгаар амьсгалын замын цочмог, хүнд халдвартай хүүхдийн тоо энэ долоо хоногоос улсын хэмжээнд нэмэгдсэн тул ХӨСҮТ дээр тусгай тасаг байгуулан ажиллаж байгаа аж. 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга А.Бурмаа:

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 15 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай хүмүүс байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаагаас 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Үүнээс 90 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд, 60 гаруй хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. 5-9 насны сургуулийн хүүхдүүдэд өвчлөл ихсэж байна. Аймаг дүүргүүдийн орны ачаалал нэмэгдэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Энэ жил томуугийн эсрэг вакциныг хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган тун авсан. Ажлын цагаар бүх өрх дүүрэг дээр томуугийн вакцин хийгдэж байгаа.

  • 1-5 насны 214 мянган хүүхдэд хийхээр төлөвлөснөөс 2540 хүүхэд вакцинд хамрагдсан байна
  • 42 мянган жирэмсэн эхчүүдээс 13 эх хамрагдсан байна.
  • 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 218 мянган иргэнээс 942 иргэн томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна.

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр:

-Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнд:

  • 70 гаруй хувь халуурах
  • 60 хувьд ханиалгах
  • 15 хувь хоолой бачуурах, ларингитын шинж
  • 10 хувьд бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна.

Энтервирусийн халдвар, гар хөл амны өвчний халдвараар бага насны хүүхдүүд өвчилж байна. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай.

Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгаж зорилготой юм. Ковидоор өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал хүндрэх эрсдэлтэй учир ийм хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Тулгаа
2 жилийн өмнө
202.9.46.213

Одоо бас ямар юмаа сэдээд томуугийн вакцин гэж хугацаа дууссан вакцин хийж хүүхдүүд алах нь уу өвчнөөр далимдуулж болохгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.