УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан 34:33:33 буюу “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэнтэй холбогдуулж мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн технологид таарахгүй хүдрийн овоолгыг хэрхэн ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Үүнийг би дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан юм. Товчлол нь 34:33:33.
"Эрдэнэт" үйлдвэрийн тухайд хүдрээ дэлбэлээд, зөөгөөд, шинжилгээ хийгээд, үйлдвэр рүүгээ оруулж баяжуулах гэхээр агуулга нь бага эсвэл исэлдчихсэн гэх хоёр нэр томьёо гарч ирдэг. Ийм хоёр төрлийн хүдрийг тусгайлан овоолдог. Би Эрдэнэтийн нийт зэсийн асуудлыг яриагүй. Дараа ашиглая гэсэн хүдрийн тухай ярьж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар цэвэр зэс ялгаж байгаа гурван үйлдвэр байгаа. 1994 онд хамгийн анхны “Эрдмин” үйлдвэр ашиглалтад орсон. Үүний 25 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг. 2014 онд “Ачит Ихт” гэдэг үйлдвэр дараа нь ашиглалтад орсон. Үүнээс “Эрдэнэт” үйлдвэр хувь эзэмшдэггүй, 34 хувь эзэмших эсэх маргаантай явж байгаа. Гуравт, "Зэс эрдэнийн хувь" үйлдвэр өнөө маргаашгүй ашиглалтад орно. Ингээд энэ гурван үйлдвэр овоолчихсон байгаа зэсийн хүдэр дээр ашиг олоод явж байгаа.
“Эрдмин” үйлдвэр жилдээ 2500 тонн цэвэр цэс үйлдвэрлэнэ. 2014 онд ашиглалтад орсон үйлдвэр жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх бол удахгүй ашиглалтад орох үйлдвэр мөн 10 мянган тонн цэвэр зэс жилд үйлдвэрлэх боломжтой. Ингээд нийтдээ монгол улс 22 мянга 500 тонн цэвэр зэс үйлдвэрлэдэг болох юм.
Миний өргөн барьсан тогтоолын төсөлд “Эрдэнэт” үйлдвэр 34 хувь, аймаг болон иргэд 33 хувиа тус тус эзэмшинэ гэж тусгасан. Өнөөдрийн тооцооллоор бол жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн ашиг олж, 100 тэрбум төгрөгийг Эрдэнэт авна. Үлдсэн 100 тэрбум төгрөгийн Эрдэнэтийн иргэд авна гэж ярьж байгаа юм. Өнөөдөр Эрдэнэтэд 100 мянган хүн амьдарч байгаа гэж тооцоолбол нэг иргэн жилд 1 сая төгрөг хүртэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр бүгд хожно, аль аль талдаа ашигтай.
Өчигдөр УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын тогтоол болгож гаргахгүй гэж ярьсан.
Жилдээ 100 сая доллар олж, 50 сая долларыг нь татварт зарцууллаа гэхэд гурван хүн хувааж авах уу, Эрдэнэтийн иргэд хувааж авах уу л гэсэн асуудал байгаа юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АЛИЙН БОЛГОН ГАНЦ ӨНӨӨХ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, ТҮҮНИЙ ГАР ХӨЛ ӨЛӨН ЦАГААН ЭРДЭНЭТИЙГ ИДЭЭД ЗОГСОХГҮЙ ОВООЛГЫГ НЬ ХҮРТЭЛ ИДЭЖ ИХ БАЯЛАГ БҮТЭЭСЭН БИЗНЕСМЭН ШИГ ЦАРАЙЛЖ ХУВИЙН ӨМЧ МӨМЧ ГЭЖ СОЛИОРЦГООЖ БАЙХ ВЭ. НОРОВЫН АЛТАНХУЯГ БҮР АРГА ТАСРААД ЭЛБЭГДОРЖ ОО, ЧИ ЯДАЖ ШОРООГ НЬ ҮЛДЭЭЧИХ, ЯМАР БУЗАР ШУНАЛТАН БЭ, ШОРООГ НЬ ХҮРТЭЛ ЭРДЭНЭТЧҮҮД МОНГОЛЧУУДАД ҮЛДЭЭХГҮЙ ДОЛООЧИХ ЮМ ГЭЖ АРГА БАРАГДААД ХАШГИРЧ ОДООГИЙН ХЭЛЭЭР БОЛ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БАЙХ ВЭ ДЭЭ. ӨЛӨН ЦАГААНЫГ САЙН ШАЛГАВАЛ АЧИТ ИХТ ГЭГЧЭЭРЭЭ ЗӨВХӨН ОВООЛГООР СЭТГЭЛ ХАНААГҮЙ ЭРДЭНЭТИЙН ҮНДСЭН ОРДЫГ Ч АШИГЛАСАН ГЭДЭГ ШҮҮ!
Тэгхээр бурхан ирж ирж хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үгүү. 34% улс 33% гок 33% эрдэнэтийн авчихаар хөрннө оруулагч оруулсан бүх хөрөнгөө хандивлана гэсэн үг хэхэ
Ачит ихт яаж хөрөнгө оруулалт босгосон яг тэрэн шиг банкуудаас хөрөнгө босгоод зээлээ төлөөд хийнэ