СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-25

Түүчээ эмэгтэйчүүдийн үнэ цэнтэй санааг түгээх TEDx Darkhan Women болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Дарханчууд TEDx-тэй танилцаад даруй дөрвөн жилийн нүүрийг үзжээ. TEDx  нь дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, бусдад үнэ цэнтэй санаа түгээх зорилготой үйл ажиллагаа юм.

TEDx болох тухай товыг харсан хэнбугай ч илтгэгч нь хэн, хэн байх бол хэмээн таамаглал дэвшүүлдэг болсон.

Дарханаар овоглосон, энэ нутагт өсөж төрсөн, ажиллаж амьдарч буй түүчээ залуусынхаа үнэ цэнтэй санааг хуваалцаж тэднээс суралцаж байсан бол энэ удаад өөрчлөлтийг манлайлагч, ажил мэргэжилдээ эзэн болсон шилдэг эмэгтэйчүүдээ сонсож тэднээс үлгэрлэхээр шийджээ.

Манлайлагч эмэгтэйчүүд хэрхэн шинийг эрэлхийлж өөрсдийн амьдарч буй нийгэм, хүрээлэлд өөрчлөлт дэвшилтийг авчирдаг тухай үнэ цэнтэй санаагаа Дарханы бүсгүйчүүдэд хуваалцахаар уригдаад байна.

Бусдаас суралцаж хөгжих хүслээр жигүүрлэсэн олон арван залуусыг нэг дор цуглуулдаг TEDx Darkhan Women эхлэхэд 12 хоног үлдлээ.

Ирэх 11 дүгээр сарын 05-ны өдөр Дарханы Залуучууд театрт болох тус арга хэмжээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TEDх арга хэмжээний форматаар, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/TEDxDarkhan/-ээс авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.